Энэтхэгийн товарын бирж Indian Commodity Exchange алмазын фьючесээр арилжаа хийх дэлхийн анхны талбай болж байна.
Арилжааны эхний шатанд хөрөнгө оруулагчид нэг каратын чулууны наймаа хийж болох гэнэ. Цаашид ICEX арилжаагаа 0,3 ба 0,5 каратын чулууны фьючерсээр явуулахаар төлөвлөсөн байна.
ICEX биржийн тэргүүн Санжит Прасад мэдэгдэхдээ, алмазын фьючерсийн арилжааг эхлүүлснээр илүү тунгалаг, үр ашигтай, аюулгүй алмазад хөрөнгө оруулалт хийх боломжийг гаргана гэлээ. Мөн гоёл чимэглэл бүтээгчид түүхий эдийн үнийн эрс хэлбэлзлээс хамгаалагдана гэж тэр үзлээ.
Энэтхэгийн үнэт чулуу, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний экспортод дэмжлэг үзүүлэх Зөвлөлийн дарга Правин Шанкар Пандия алмазын биржийг ажиллуулснаар тус орны түүхий эдийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам гэж тэмдэглэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ