Цагаачид түүхэндээ хамгийн их мөнгөний шилжүүлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Цагаачид түүхэндээ хамгийн их мөнгөний шилжүүлэг хийжээ

Цагаачид түүхэндээ хамгийн их мөнгөний шилжүүлэг хийжээ

Германд ажил хийж байгаа хөдөлмөрийн цагаачид 2016 онд ар гэртээ 4,2 тэрбум евроны шилжүүлэг хийжээ. Энэ мөнгө нь хоёр Герман нэгдснээс хойших  түүхэнд  хамгийн дээд хэмжээнийх болсон байна хэмээн немецийн Wirtschafts Woche  сонин Бундесбанкны  мэдээнээс ишлэн бичжээ.

Цагаачид 800 сая еврог  Турк руу шилжүүлсэн байна. Ийм хэмжээний мөнгө нь  сүүлийн хэдэн жилдээ тогтвортой байгааг Wirtschafts Woche сонин  онцлов. Сирид шилжүүлсэн мөнгө 2016 онд дөрөв дахин нэмэгдэж 18 саяаас 67 сая евро болсон байна.

Мусульман цагаачдын улмаас Германы хэрэглээний зах зээл ихээхэн өөрчлөгдөж байгааг Bloomberg долдугаар сард мэдээлж байлаа.  Сүүлийн гурван  жилийн дотор  гахайн утсан мах, зайдас зэргийн худалдаа уналттай байна. Энд бас веган гэх цагаан  хоолтнуудын тоо өссөн нь нөлөөлсөн байна.

Янз бүрийн эх сурвалжаар Германд 4-5 сая мусульманууд амьдарч байна. Германы Гадаад хэргийн яамны мэдээгээр, 2017 онд сири, иракийн 200-300 мянган дүрвэгчид  орж  ирнэ гэсэн дүгнэлт гарчээ. Erstverteilung der Asylbegehrenden (EASY; орогнол хүссэн хүмүүсийн анхан шатны байршуулалт) системийн мэдээгээр 2015 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэл Германд мусульман орнуудын бараг сая орчим дүрвэгсэд орж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж