Германд ажил хийж байгаа хөдөлмөрийн цагаачид 2016 онд ар гэртээ 4,2 тэрбум евроны шилжүүлэг хийжээ. Энэ мөнгө нь хоёр Герман нэгдснээс хойших түүхэнд хамгийн дээд хэмжээнийх болсон байна хэмээн немецийн Wirtschafts Woche сонин Бундесбанкны мэдээнээс ишлэн бичжээ.
Цагаачид 800 сая еврог Турк руу шилжүүлсэн байна. Ийм хэмжээний мөнгө нь сүүлийн хэдэн жилдээ тогтвортой байгааг Wirtschafts Woche сонин онцлов. Сирид шилжүүлсэн мөнгө 2016 онд дөрөв дахин нэмэгдэж 18 саяаас 67 сая евро болсон байна.
Мусульман цагаачдын улмаас Германы хэрэглээний зах зээл ихээхэн өөрчлөгдөж байгааг Bloomberg долдугаар сард мэдээлж байлаа. Сүүлийн гурван жилийн дотор гахайн утсан мах, зайдас зэргийн худалдаа уналттай байна. Энд бас веган гэх цагаан хоолтнуудын тоо өссөн нь нөлөөлсөн байна.
Янз бүрийн эх сурвалжаар Германд 4-5 сая мусульманууд амьдарч байна. Германы Гадаад хэргийн яамны мэдээгээр, 2017 онд сири, иракийн 200-300 мянган дүрвэгчид орж ирнэ гэсэн дүгнэлт гарчээ. Erstverteilung der Asylbegehrenden (EASY; орогнол хүссэн хүмүүсийн анхан шатны байршуулалт) системийн мэдээгээр 2015 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэл Германд мусульман орнуудын бараг сая орчим дүрвэгсэд орж иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ