ДАШТ: О.Ууганбаатар медалийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: О.Ууганбаатар медалийн төлөө барилдахаар боллоо

Дэлхийн хүмүүсийн хамгийн өндөр нь 2.75 метр байдаг. Хамгийн том африк зааны өндөр 5.01 метр байна.

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар торгуулийн барилдаанд Нидерландын бөх Фрэнк Де Витийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Тэрбээр дэлхийн аваргын татамид эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ли Жэхюныг цэвэр, дараа нь Молдавын Дорин Готоноагаг хоёр вазари үнэлгээгээр, улмаар Болгарын жүдоч Ивайло Ивановыг торгуулиар ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд О.Ууганбаатар Маттео Маркончинид цэвэр ялагдсанаар торгуулийн барилдаан хийхээр болсон билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж