Жүдо бөхийн ДАШТ-ий татамид эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр дөнгөж сая торгуулийн барилдаанд Бразилын жүдоч Кейтлин Куадросыг цаг дуусахаас 1:07 минутын өмнө цэвэр дарж, ялалт байгууллаа.
Одоо тэрбээр дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Ян Жуньсятай барилдана.
Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болсон юм. Улмаар өрсөлдөгчөө илүүрхэн буулган авлаа.
С.ЦЭЛМЭГ