ДАШТ: О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг нар дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг нар дагах барилдаан хийнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт (09.15) газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхнийг урьж, хамтарсан уулзалт хийлээ.

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн хэсгийн барилдаан өндөрлөлөө. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг нар торгуулийн барилдаанд зодоглохоор болоод байна. 

Шигшээ барилдаан Монголын цагаар 22.00 цагт эхэлнэ. 

ОУХМ О.Ууганбаатар торгуулийн барилдаанд Нидерландын бөх Фрэнк Де Витэй барилдана. Өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. 

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ли Жэхюныг цэвэр, дараа нь Молдавын Дорин Готоноагаг хоёр вазари үнэлгээгээр, улмаар Болгарын жүдоч Ивайло Ивановыг торгуулиар ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд О.Ууганбаатар Маттео Маркончинид цэвэр ялагдсанаар торгуулийн барилдаан хийхээр болсон.

Б.Мөнгөнчимэгийн тухайд 63 кг-ын жингийн D хэсэгт Энэтхэг, Финлянд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө мөн Францын бөх Кларис Агбеньенутай барилдаж, цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодоглохоор болов.

Түүний хамт 63 кг-д хүч сорьсон ОУХМ Б.Ганхайч Киргизстан, БНСУ-ын жүдочдыг ялж, гуравдугаар тойрогт Их Британийн Эми Лайвсид ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж