Сүхбаатар аймгийн төсвийн орлогод 2010 онд 7.4 тэрбум төгрөг орж, төлөвлөгөө 2.6 хувиар давж биелсэн нь урьд оныхоос гурван тэрбум төгрөгөөр илүү байна. Бүх сум төсвийн орлогын төлөвлөгөөгөө биелүүлж, дүнгээр 10.5 хувиар буюу 0.2 тэрбум төгрөгөөр давуулсан үзүүлэлттэй гарчээ. Орон нутгийн төсвийн зарлага 6.5 тэрбум төгрөг болжээ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 3.2 тэрбум төгрөгт хүрсний дотор нийгэм бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээний салбарт 2.5 тэрбум төгрөг, төрийн удирдлага, батлан хамгаалах салбарт 399.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь хамгийн их нь байна.