Холливудын одод хандивын аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Холливудын одод хандивын аян зарлалаа

Холливудын одод хандивын аян зарлалаа

АНУ-ын урлаг соёлын одод Харви хар салхинд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив өргөж эхэлжээ.  Харви хар салхи Техас мужийг дайрч, ширүүн бороо тасралтгүй орсны улмаас үерийн гамшиг нүүрлээд буй. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гамшгийн улмаас 33 хүн нас барсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл АНУ-ын инээдмийн жүжигчин Кэвин Харт инстаграмм хуудастаа бичлэг байршуулж, гамшигт өртсөн бүс нутагт 25 мянган ам.доллар хандивлах аян зарлаж буйгаа мэдэгдсэн байна.

Түүний эхлүүлсэн аяныг жүжигчин Дуэйн Жонсон, дуучин Бейонсе нар ч дэмжжээ. Кэвин өөрөө 50 мянган ам.доллар хандивласан бол Дуэйн 25 мянган ам.доллар хандивласан аж. Бейонсе ч мөн гамшигт өртсөн иргэдэд туслахаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна жүжигчин Леонардо ДиКаприо, Дрейк, Женнифер Лопез ч мөн аянд нэгдэн хандив өгөхөөр болжээ.

Эх сурвалж: mminfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж