Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг батлуулах тухай асуудлыг хэлэлцсэнээс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн хот төлөвлөлт ба үйл ажиллагааны түншлэлийн тайлан, санал болгож буй төслийн танилцуулга хийгдсэн юм.

Малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны долоодугаар сарын 23-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, тус дүүргийн Засаг даргын захирамжаар 1 дүгээр голомтын бүсийг 22 дугаар хорооны “Баянголын ам”-д, 2 дугаар голомтын бүсийг 1 дүгээр хорооны “Халзангийн ам”-д тус тус тогтоосон. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 39 хоногийн хугацаанд 30 өрхийн 168 үхрийг зориудаар устгаж халдварын голомт дахь нийт 1197760 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэсэн. Тус бүсэд малын гоц халдварт өвчний шинж тэмдэг дахин илрэхгүй нөхцөлд 1 дүгээр голомтын бүсийн хорио цээрийн дэглэмийг 2017 оны есдүгээр сарын 2-ны өдөр, 2 дугаар голомтын бүсийн Хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 9-ний өдөр тус тус цуцлахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Морингийн давааны задгайд байрлах айлын 14 толгой үхрийн 2-т малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн. Улмаар дүүргийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 26-ны өдрийн захирамжаар тус бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд 744 өрхийн 2312 иргэн, 18 өрхийн 2100 толгой мал байна. Одоогоор Аврах тусгай анги, нийслэлийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЗДТГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, “Гүнтэрэм” ХХК-ийн мал эмнэлэг, нийслэлийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын 67 ажилтан албан хаагч, 16 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Голомтын бүсэд нийт 17500 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэсэн бөгөөд хөдөлгөөнт, хяналтын 17 пост/ цэг/ ажиллаж байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус асуудалтай танилцсаныхаа дараа гамшгийн голомт буюу хорио цээрийн бүсэд байгаа иргэдийн хоол хүнс, бусад хангалтын асуудлын санхүүжилтийг өөрийн нөөц хөрөнгөөс шийдвэрлэж, холбогдох албаныханд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж