Монголчууд Аргентинд визгүй зорчино | News.MN

Монголчууд Аргентинд визгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Монголчууд Аргентинд визгүй зорчино

Монголчууд Аргентинд визгүй зорчино

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд хилээр орж, гарах болон зорчих, дамжин өнгөрөхдөө нэвтэрсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Нөгөө талын Засгийн газар зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэд нөгөө улсын нутагт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Ойрын өдрүүдэд болох “Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт”-ын үеэр энэ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.

Гадаад харилцааны яам харилцан зорчих асуудлыг зөвхөн дипломат болон албан паспорт эзэмшигчдээр хязгаарладаг байсныг өөрчилж, энгийн паспорт эзэмшигчдээ аль болох түлхүү хамруулахаар бусад улстай хэлэлцээ хийж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-31 66.181.187.129

Аргентинд нэг үнэн тасархай гоё бизнэс байна Хамт явах 30-35 насны царайлаг бүсгүйчүүд байна уу Хүний наймаа биеэ үнэлэлт эд нараас ангид элдэв асуудалгүй Маш нэр хүндтэй сэтгүүлд зургаа тавиулах юм Загвар өмсөгчтэй гэрээ байгуулж ажиллана Сарын 28 000 доллар 7 хоногт 3 удаа зураг авахуулна 3 сарын хугацаатай Сонирхсон хүмүүс мэйл хаягаа үлдээ

Avatar

РАВДАН 2017-08-31 202.70.46.233

КОЛУМБЫН КАРТАХЕНД Л ВИЗГҮЙ ШААЖ ОЧМООР БАЙХИЙМДАА

Avatar

Зочин 2017-08-31 122.201.22.217

ТЭНД ОЧИЖ ЯАХ ЮМБ ДЭЭРЭМДҮҮЛЭХ ГЭЖ ҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж