Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь 7 уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ замын хөдөлгөөний чигийг өөрчилснийг эргэн хэвийн үргэлжлүүлэх чиглэл өглөө. Энэ дагуу маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосон 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийг энэ саналаа татаж, маргаашаас хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байгаагүй. Хөдөлгөөнийг удирдах программ дээр замын ачаалал буурсан харагдаж байгаа ч иргэдийн сэтгэл зүй бэлтгэлгүй байсантай холбоотой. Иргэдийн дадал болсон хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө иргэдийн санал дээр тулгуурлах учиртай. Цаашид ажлын хэсэг иргэдийн саналд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж