17 компанийн 44,856 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

17 компанийн 44,856 хувьцаа арилжжээ

17 компанийн 44,856 хувьцаа арилжжээ

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 44,856 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мерекс’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.84 хувиар өссөн бол ‘Хишиг уул” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.17 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,228 ширхэг үнэт цаас 211,793,680 төгрөгөөр арилжаалагдлаа.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,867 ширхэг үнэт цаас 186,700,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 962.85 нэгж болж 0.6 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,805,979,686,244 төгрөг болсон байна.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж