Зуухнаас болж золгүй хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Зуухнаас болж золгүй хэрэг гарчээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд өвөлжиж байсан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат иргэн У-ын дөрвөн ханатай гэр шатаж, тэдний дөрвөн хүүхэд амь насаа алдсан золгүй явдал болсон билээ.

Хэргийн нөхцөл шалтгааныг ажлын хэсэг саяхан тогтоолоо. Гэр шатах гол нөхцөл нь пийшин зуухны цоонолтоос болсон ажээ. Тэдгээр хүүхдүүд унтахдаа пийшиндээ аргал ихээр түлсэн тул галын цог дэвсгэр дээр унаж, улмаар угаартан сэрж чадаагүйн улмаас дээрх золгүй явдал болсон байна. Шөнө дундын үед гал гарсан учраас У-ын гэр шатаж байгааг хүн анзаараагүй байна.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж