Санхүүгийн зохицуулах хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зохицуулах хороо хуралдлаа

Санхүүгийн зохицуулах хороо хуралдлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2017.08.30/ болж, арваад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар, “Миг даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Тус компанийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшиж буй хувьцааны тоонд хувь тэнцүүлэн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнд тооцогдсон халаасны хувьцааг худалдан авахыг зөвшөөрсний зэрэгцээ зарим хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо хувьцаагаа худалдах, бэлэглэхийг зөвшөөрч, бүртгэлийг шинэчлэхээр боллоо.

Мөн “Дархан зочид буудал” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 89 453 ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1.0 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8.945.300 ширхэг энгийн хувьцаа болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр хувьцааны хоёр дахь зах зээл дэх эргэлт нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирна гэж үзэж буй юм.

Түүнчлэн хуралдаанаар, зарим хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл шинээр олгох болон хугацааг сунгах, орон нутагт ажиллах банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох асуудлуудыг шийдвэрлэсний зэрэгцээ “Мега марз”, “АА Аперейзал” ХХК-уудын даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж