Тусламжийн гараа сунгалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Тусламжийн гараа сунгалаа

Өнгөрсөн сарын 13-нд Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ Мерси кор олон улсын байгууллага хамтран “Төр иргэний нийгмийн ажиллагаа” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төр нь иргэдийнхээ дуу хоолойг сонсдог байх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг иргэнд чиглэсэн асуудлуудыг хөндөн ярилцаж байх энэ үеэр Түмэнцогт суманд Хэнтий аймгийн Баян-овоо сумын харьяат тус суманд нутаглаж байсан иргэн У- ийн 9-15 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж эндсэн тухай  харамсалтай мэдээ тэднийг цочроосон юм. Иргэний нийгмийн сүлжээ байгууллагууд энэ харамсмаар эмгэнэлтэй явдалд гүн эмгэнэж өөрсдийн зүгээс бодит туслалцаа дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна.

Ингээд Иргэний нийгмийн сүлжээ байгууллагын   37 гишүүн байгууллага өөрсдийн хандив тусламжийг нэгтгэн нийт 177.0 мянган төгрөгийг хандивлахаар болжээ. “ Шинэ үеийн эхлэл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Дулмаа, Б.Энхцэцэг, П.Сүхтогоо нар дээрх мөнгөн тусламжийг Түмэнцогт сумын иргэдийн төлөөлөл болох Сумын хүн эмнэлгийн ня-бо А.Ариунаад гардуулан өглөө.

Дашрамд дуулгахад, “Шинэ үеийн эхлэл”  төрийн бус байгууллага нь сургалт судалгаа, мониторингийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж төрийн доголдолтой болон хийж гүйцэтгэж амжихгүй байгаа ажлыг гүйцэтгэн иргэний нийгмийн байгууллагын цаашдын үйл ажиллагаанд хамтарч ажиллахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж