Эр-Рияд, Бээжин 20 тэрбумын хөрөнгө оруулалтын сан байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Эр-Рияд, Бээжин 20 тэрбумын хөрөнгө оруулалтын сан байгуулав

Эр-Рияд, Бээжин 20 тэрбумын хөрөнгө оруулалтын сан байгуулав

Хятад, Саудын Араб хоёр 20 тэрбум ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар шийдсэн тухай Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих мэгдэгдсэн байна.

БНХАУ ба Саудын Арабын бизнесийн болон удирдах албан тушаалтнуудын эдийн засгийн бага хурлын үеэр сайд ийнхүү мэдэгджээ.

Сан байгуулах хөрөнгийг талууд эн тэнцүү гаргах бөгөөд ашгийг мөн тэнцүү хуваахаар тохиролцсон байна. Үүний зэрэгцээ тэд 20 тэрбум орчим ам.долларын үнэтэй 11 гэрээ байгуулж байгаа гэнэ. Харин Халид аль-Фалих эдгээр гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад ба Саудын Араб 65 тэрбум орчим ам.долларын үнэлгээтэй 14 гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэдгээр нь 35 том төслийг хамарчээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чан Мин эдгээр гэрээ нь хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техник, дэд бүтэц, эрчим хүч болоод сансрын салбарт хийгдсэн тухай мэдээлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж