Эрэн сурвалжлах сэтгүүлчид Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлах сэтгүүлчид Монголд чуулна

@enkhbold_b Хотын дарга аа, энэ зүүн 4 замын нүхнүүд машин будаа болгохнээ.

Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулж, туршлага солилцох гэж байна. “Investigative journalism dialogue” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Олон улсын хурлыг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол ” телевиз хамтран есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд “Кемпински” зочид буудалд зохион байгуулах юм.
 


Олон улсын хурлын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Ли Хантер, ХБНГУ-ын сэтгүүлч Маркус Линдеман, Дойче Велле академийн хөтөлбөрийн менежер Эва Мель болон “Монгол” телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва нар өнөөдөр /2017.08.31/ Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. 

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хурлын үеэр энэ чиглэлээр бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад орны сайн туршлага, нээлттэй мэдээллийн санг хэрхэн үүсгэх, түүнийг ашиглахын давуу тал, цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга барил зэрэг сэдвээр санал солилцлж, дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, туршлагаас хуваалцах боломжтой гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид онцоллоо.
 

ХБНГУ-ын эрэн сурвалжлагч Маркус Линдеман 

ХБНГУ-ын эрэн сурвалжлагч Маркус Линдеман 

-“Төрийн байгууллага, татвар, хууль хүчний байгууллагууд сүлжээгээр хамтран ажилладаг болсон байна. Тийм учраас эрэн сурвалжлах сэтгүүлчид ч гэсэн хил дамнасан харилцаа тогтоох нь чухал. Сүүлийн жилүүдэд олон улсын хүний эрхийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй хамтран ажиллаж байгаа. Дэлхийд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн 100 гаруй олон улсын байгууллага бий’.

 

‘Монгол” телевизийн мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва

-“Миний хувьд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг 2013 онд сургуулиа төгсөж ажилласнаасаа хойш илүүтэй сонирхон ажиллаж байгаа. Цаашид манай хамт олон эрэн сурвалжлах албатай болохоор зорьж ажиллаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Энэ салбарыг миний хувьд сүүлийн үед боломж гэж ярих дуртай болсон. Учир нь Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйд хоосон орон зай байгаа. Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажиллахад мэдээллийн ил тод байдал хангалттай биш байна. Олон нийтийн дата баазууд руу хандахад мэдээлэл нь ил юм шиг хэрнээ зарим мэдээллээ ил болгож чадахгүй байна. Мөн төрийн байгууллагууд төрийн нууцын дардсыг замбараагүй хэрэглэдэг. Нууцын тухай хууль шинэчлэгдэх шаардлагатай болсон. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнан ажилладаг сэтгүүлчид хамгийн чухал нь эх сурвалжаа хамгаалах шаардлага байдаг. Энэ тал дээр мэдээллийн аюулгүй байдлын талаасаа боловсролын системд цоо шинэ агуулга оруулж ирэх хэрэгтэй. Энэ мэт асуудлаас гадна эрэн сурвалжлах сэтгүүлч ямар сүлжээ ашиглаж, эх сурвалжтайгаа ярих, ямар и-мэйл хэрэглэх вэ зэрэг олон асуултад хариу өгсөн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энэхүү олон улсын хурлын үеэр мэдэх боломжтой’.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хуралд Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ, Дойче Велле академи, Японы “Waseda Chronicle”, Өмнөд Солонгосын “Newstapa”, Индонезийн “Open Data lab”, “INSEAD” нийгмийн инновацийн төв зэрэг байгууллагын төлөөллөөс гадна дотоодын редакци, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчид оролцохоор бүртгүүлжээ. 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж