Венесуэл АНУ-д тусламж илгээнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Венесуэл АНУ-д тусламж илгээнэ

Нийслэлийн Иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зарим арга хэмжээний талаар байлаа.

Венесуэлийн Засгийн газраас Харви далайн шуурганы гамшигт өрсөн АНУ-ын хотуудад таван сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Венесуэлийн Засгийн газар АНУ-ын эсрэг эдийн засаг хоригт орсныг үл харгалзан Вашингтон руу тусламж илгээх аж. Тусламжийн санхүүжилтийг Венесуэлийн төрийн өмчийн PDVSA газрын тосны компани гаргах гэнэ.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ард түмний эсэргүүцлийг хүчээр дарж, олон хүн амь үрэгдсэний эсрэг АНУ эдийн засгийн хориг тавьжээ.

Венесуэлд бараа бүтээгдэхүүний хомсдол газар авч, эдийн засаг нь уналтад орсноос үүдэн ард иргэд ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардан жагссан юм.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж