Зэвэрдэггүй төмөр цорго өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Зэвэрдэггүй төмөр цорго өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Зэвэрдэггүй төмөр цорго өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Зэвэрдэггүй төмөр материалаар бүрсэн цорго нь ашиглалтын явцад хуучирч элэгдсэний дараа амьсгалын замын өвчин өдөөгч нян үржих таатай орчин бүрдүүлдэг гэнэ.

Их Британи, Испани, Нидерландын хэсэг эрдэмтэн удаан хугацаанд туршилт явуулсны дүнд зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн, элэгдэж хуучирсан цорго нь олон төрлийн өвчин үүсгэгч легионелл нян үржих таатай орчин болдгийг тогтоосон байна. Энэ талаар International Journal of Hygiene and Environmental Health сэтгүүлд нийтэлсэн байна.

Эрдэмтэд гурван жилийн турш зэвэрдэггүй төмрөөр бүрсэн латунаар хийгдсэн гурван төрлийн цоргыг туршин, шинжилжээ. Эдгээр цоргод төмөр хоолойгоор (зэвэрсэн төмөр хоолой нь легионелл нянг үржүүлдэг гэж өмнө нь үзэж байсан юм), мөн хуванцар хоолойгоор ус дамжуулж байсан аж. Legionella anisa нэртэй Голландад голчлон хэрэглэдэг зэвэрдэггүй бүрээстэй ус холигчийн тал хувьд нь нян үржсэн бол латун ба вааран цоргоны дөрөвний нэг нь л нянтай байлаа. Зэвэрдэггүй төмрөөр бүрсэн цоргыг гурван жилээс илүү хугацаагаар ашиглахад усан дахь легионелл эрс өссөн болох нь ажиглагджээ.

Судлаачид латун цоргыг хамгийн аюул багатай, эрүүл мэндэд ээлтэй гэж үзэв. Гэтэл үнийн хувьд харьцангуй өндөр учраас хэрэглээ нь улам бүр багассаар байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж