"Өөлд бэйсийн хүрээ" судалгааны тайлан хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

"Өөлд бэйсийн хүрээ" судалгааны тайлан хэвлэгдлээ

"Өөлд бэйсийн хүрээ" судалгааны тайлан хэвлэгдлээ

БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны хүрээлэн ‘Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох сүм хийд, уран барилга, архитектурын дурсгалыг 3D цахим хэлбэрээр баримтжуулах, техникийн зураг боловсруулах, мэргэжилтэн бэлтгэх’ тухай хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 2015 онд байгуулжээ.

Энэ хүрээнд 2015-2016 онд Архангай аймгийн Өлзийт сумын төвд орших Өөлд бэйсийн хүрээний Цогчэн дуган, Жүд дацан, Цамын асар зэрэг гурван барилгад хийгдсэн 3D хэмжилт, судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн тайлан хэвлэгдлээ. Тайланг танилцуулах арга хэмжээ БСШУСЯ-нд болсон бөгөөд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ удаагийн судалгааны тайлан бол монголын эртний түүх барилга, архитектурын дурсгалын бүртгэл баримтжуулалтыг уламжлал шинэчлэл хослуулан, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан 3D цахим хэлбэрээр хийсэн хамгийн анхны ажлын үр дүн аж. Түүнчлэн хоёр талын хамтарсан баг 2016 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дахь Үнстийн хийдийн Цогчэн дуганы хэмжилт, судалгааг хийсэн бөгөөд тайлан энэ оны сүүлээр хэвлэгдэх юм байна. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүчин төгөлдөр хугацаа 2016-2020 он бөгөөд энэ хугацаанд улсын болон аймаг, нийслэлийн хамгаалалтад орсон эртний түүхт уран барилга архитектурын дурсгалын бүртгэл баримтжуулалтыг хийж, мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж