АНУ-ын Хьюстон хотыг үерт автуулж, олон мянган байшин барилгыг сүйдэлсэн Харви далайн шуурга Луйзиана муж улсыг чиглэжээ.
АНУ-ын Техас муж улсад үерийн улмаас 35 хүн амь үрэгдэж, 17 хүн сураггүй болжээ. Мөн 250 мянган айл цахилгаангүй болж, олон мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Шуурганы салхины хүч суларсан ч аадар бороо үргэлжлэн орсоор байгаа аж. Харви шуурга лхагва гаригт Техас муж улсын хилийн ойролцоо хөрсний нуралт үүсгэсэн байна.
Газрын тосын үйлдвэрүүд хаалгаа барьж, олон мянган айл усанд автсанаас Техас муж улсад гамшгийн хохирлын хэмжээ 51-75 тэрбум ам.долларт хүрчээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters