Сувиллын сонгон шалгаруулалтыг анх удаа явуулжээ | News.MN

Сувиллын сонгон шалгаруулалтыг анх удаа явуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Сувиллын сонгон шалгаруулалтыг анх удаа явуулжээ

Сувиллын сонгон шалгаруулалтыг анх удаа явуулжээ
suvilal

Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй /2016 оны байдлаар/ 4600 гаруй иргэн байдаг ажээ. Тэдэнд сэргээн засах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эмчлэх, хөдөлмөрийн чадварын нөхөн сэргээх, сувиллын тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс сувиллын сонгон шалгаруулалтыг анх удаа зохион байгуулжээ.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авагчдад сэргээн засах сувиллын тусламж, үйлчилгээг зөвхөн Орхон аймгийн “Эрдэнэт”, Дархан-Уул аймгийн “Да Оюут”, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Тулга”, Нийслэлийн Багануур дүүргийн “Багануур” гэсэн дөрвөн  сувилал үзүүлдэг байсан юм. Тэгвэл энэ удаад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж сувиллын тоог 13 болгон нэмэгдүүлсэн байна. Төвийн, баруун, зүүн, хангайн болон Улаанбаатарын бүсэд нийт 13 сувилал үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Өмнө нь гэрээгээр ажиллаж байсан дөрвөн сувилал хэвийн  ажиллаж байгааг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас тодотгож байна. Сонгон шалгаруулалтаар сонгогдсон сувиллуудын хувьд гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчтэй иргэдэд харъяалал харгалзахгүйгээр үйлчлэх юм байна.

Д.Цээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж