Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийлж “Элбэг тэгш дүүрэн” ХХК-ийн оёдлын цехийг байгуулан, зэсийн баяжмал савлах уутыг үйлдвэрлэж эхэлжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн чухал хэрэгцээтэй баяжмалын уут нь 1.5 метр урт, 1.2 мерт өргөнтэй бөгөөд 3.4 тонн зэсийн баяжмал савлах юм. Уутаа эсгэсэн байдлаар нь БНХАУ-ын Тяньжин хотоос импортолж, таван дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа юм байна. 2000 уут үйлдвэрлэн туршилтанд оруулж, уутны хэмжээ болон чанар нь стандарт хангасныг “Эрдэнэт” үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсээс ирүүлжээ. Үйлдвэрлэсэн уутаа “Эрдэнэт” үйлдвэрт байнга нийлүүлэх санал тавьсныг үйлдвэр нааштай хүлээж авч байгаа юм байна.