Монгол, Европын эмч нар элэг судлалын талаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Монгол, Европын эмч нар элэг судлалын талаар зөвлөлдөж байна

Монгол, Европын эмч нар элэг судлалын талаар зөвлөлдөж байна

“Монгол, Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр “Корпорэйт конвеншн центр”-т болж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” үндэсний хѳтѳлбѳрийн хүрээнд Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтрологийн холбоо, элэг судлалын чиглэлээр дэлхийд хамгийн нэр хүндтэй мэргэжлийн холбоо болох Европын элэг судлалын холбоо хамтран уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.

Зөвлөгөөнд элэг судлалын чиглэлээрх олон улсын нэрт эрдэмтэд оролцож байна. Тухайлбал, Европын элэг судлалын холбоо болон Олон улсын элэгний сангаас Европын холбоог тѳлѳѳлѳн Олон улсын элэгний сангийн Удирдах зөвлөлийн дарга Профессор Массимо Коломбо, Европын элэг судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Том Х. Карлсен нарыг дурьдаж болно.

Эдгээр дэлхийн нэрт эрдэмтдээс гадна Монголын элэг судлалын тэргүүлэх эрдэмтэд урилгаар оролцож, дэлхийн анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа хепатологи буюу элэг судлалын чиглэлд шинээр гарч буй ололт амжилт, туршилт судалгааны талаар хэлэлцэж байна.

Зөвлөгөөний үеэр “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийн хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн судалж, Монгол, Европын хамтын ажиллагааг улам нэмэгдүүлж, хепатитын вирүсийн голомтыг устгах, халдварын тархалтыг таслан зогсоох судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаанд цаг алдалгүй оролцох гол зорилгыг агуулж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж