“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй”

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй”

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй”

“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна.

Хичээлийн шинэ жил маргааш эхлэх гэж байна. Багш, сурагчид баяр хөөр болж, бие биенээ санасан сэтгэлээр энэ өдрийг угтдаг. Гэтэл сургууль, цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал, цуглаантайгаар шинэ хичээлийн жилийг эхэлж байна. Багш нарын энэ үйлдэл “Дээрээ судлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг үгийг батлав гэлтэй.

Энэ оны тавдугаар сарын сүүлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д суух Онц бөгөөд Бүрэх эрхт Элчин сайдаар томилогдсон. Энэ томилгооноос хойш одоог хүртэл тус яамны дэд сайдыг нөхөн томилоогүй байгаа.

Ингээд зогсохгүй зургадугаар сарын эхээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулж, наадмын дараа БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандан, заргаа авсан. Шүүхийн шийдвэрт үндэслэн түүнийг буцаан томилох ёстой ч улс төрийн нөхцөл байдлаас үүдэж, Засгийн газар хэлэлцээгүй байгаа, Энэ мэтчилэн дарга тогтдоггүй яамны ажилчид одоо болтол халаа сэлгээний айдастай байгаа гэх.

Шинээр томилогдсон Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, академич Г.Чулуунбаатар цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нартай уулзсан. Гэвч тэд ойлголцолд хүрч чадаагүй бололтой, багш нар уулзалт болсноос хэд хоногийн дараа цалингийн асуудлаар жагсаал хийсэн юм.

Ганцхан жилийн дотор гурван ч даргаа үдсэн уг салбарт томилгоо, халаа сэлгээний асуудал өрнөж байхтай зэрэгцэж сургууль, цэцэрлэгийн багш нар “бужигнасан” нь цаг хугацааны хувьд хамгийн таагүй үйл явдал болж байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж