Шинэхэн аав, ээжийн романтик болзоо | News.MN

Шинэхэн аав, ээжийн романтик болзоо

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Шинэхэн аав, ээжийн романтик болзоо

Шинэхэн аав, ээжийн романтик болзоо

Жүжигчин Жорж Клуни 50 насны босго хэдийн давсан хойноо амьдралдаа анх удаа үрийн зулай үнэрлэсэн юм. Түүний гэргий Амаль Клуни өнгөрсөн зургадугаар сарын эхээр амаржиж, 38 насандаа ээж болсон.

“Залуу” аав, ээж хоёр төрөөд хоёр сар хүрч буй ихрүүдээ дагуулаад Италийг зорьжээ. Жорж, Амаль нар Элла, Александр ихрүүдийнхээ хамт Италийн Комо нуурын эрэг дэх зуныхаа харшид амарч байгаа аж.

Хосууд бараг бүх цагаа хүүхдүүдийн хамт өнгөрөөж байгаа гэнэ. Гэхдээ заримдаа өөрсдөдөө цаг гаргаж, романтик болзоо хийдэг аж.

Тэднийг Лацио хотын нэгэн зоогийн газарт тунчиг романтик байдалтай байх үед нь эдгээр гэрэл зургийг даржээ.

Нөхөртэйгөө оройн зоог барихдаа Амаль Клуни палаццо брюк, дээгүүрээ улаан топоор гангарсан байв. Жүжигчний эхнэр төрснийхөө дараах илүүдэл жингээ хангалттай хурдан хугацаанд хаяжээ. Италийн илчлэг ихтэй хоол хүнсэнд дуртай ч жинд нь нөлөөлсөнгүй бололтой. Хувийн дасгалжуулагчийн заавар, зөвлөгөө, мөн нөхөртэйгөө теннис тоглодгийн ачаар хатагтай Клуни формдоо орж чаджээ.

Сануулахад, хосууд 2014 онд Венецид хуримласан юм. 39 настай Амаль ба 56 настай Жорж нарын хэн хэнийх нь хувьд энэ гэрлэлт анхных нь болсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж