УБТЗ-аас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

УБТЗ-аас сэрэмжлүүлж байна

УБТЗ-аас сэрэмжлүүлж байна

Иргэд, жолооч нарын анхаарал болгоомжгүй байдлаас болж төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байдал үүссээр байна. Зөвхөн энэ оны эхний 8 сарын байдлаар төмөр замын өртөө болон хоорондын замд хүн байснаас 93, мал байснаас 31, гарман дээр автомашин байснаас 26 нийт 150 удаа галт тэрэг яаралтай тоормос хийж зогсоход хүрчээ..

2017 оны 08 дугаар сарын 09-нд Сүхбаатар-Дулаан өртөө хоорондын гарман дээр ачааны галт тэрэгтэй 39-42 СЭҮ Хонда-Фит маркын автомашин, 08 дугаар сарын 25-ны өглөөний 4 цаг 30 минутад Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэгтэй Зүүнхараа-Үнэгт өртөө хоорондын гарман дээр 28-69 УБЗ дугаартай суудлын автомашин мөргөлджээ. Мөн 08 дугаар сарын 27-ны 23 цаг 57 минутад Айраг өртөөний 753-р км-ийн гарам дээр 69-22 УНЗ дугаартай том оврын автомашин зогсож байснаас болж Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон байна. Энэ мэтээр иргэд, жолооч нар өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдал үүсэж, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой эрсдэл бий болгож байгаа тохиолдлууд гарч байгааг анхааруулж байна.

Ялангуяа намар болж сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой зорчиж байхыг сэрэмжлүүлж байна.

“УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж