Трамп: Пхеньянтай үгээ ололцохгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Трамп: Пхеньянтай үгээ ололцохгүй байна

Трамп: Пхеньянтай үгээ ололцохгүй байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хойд Солонгосын цэргийн ажиллагаанд яриа хэлэлцээ гол шийдэл болж чадахгүй байна” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр “АНУ Хойд Солонгостой 25 жилийн турш яриа хэлэлцээ хийж, тэдний сүрдүүлэгт мөнгө зарцуулсаар ирлээ. Гэвч яриа хэлэлцээ шийдэл биш” хэмээн жиргэсэн аж. Түүний жиргээний дараа АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Маттис Хойд Солонгосын асуудалд дипломат яриа хэлэлцээний боломж байсаар байгаа гэдгийг мэдэгдсэн байна.

Хойд Солонгос Японы хойд хэсгийн нутаг дэвсгэр дээгүүр пуужин харвасан нь Номхон далай дахь цэргийн ажиллагааны анхны алхам хэмээн Пхеньяны талаас мэдэгджээ. Хойд Солонгосын Хвасон-12 пуужин мягмар гаригт Японы Хоккайдо арлын хойд хэсгийн дээгүүр нисч, тэнгист унасан юм.

Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой утсаар ярьж, Хойд Солонгосын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч, хоригоо чангатгах талаар хэлэлцсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гаригт Нью-Йоркт хуралдаж, Хойд Солонгосыг пуужингийн туршилтаа зогсоохыг шаарджээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж