УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрүүл мэндийн шалтгааны улмаас өчигдөр /2018.08.31/ хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцож чадаагүй аж.
Эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа УИХ-ын Тамгын газарт мэдэгдэж, эмнэлгийн чөлөө авсан болохыг албаныхан мэдэгдэж байна.
Хэдийгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү эрүүл мэндийн шалтгаантай байгаа ч утсаараа лайв бичлэг хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Тодруулбал, “Засгаа солих, засаг огцруулах хоёрын хооронд зарчмын том ялгаа бий. МАН-ынхан ажлаа хий. Хийж чадахгүй бол УИХ-аас гар. Бусдад боломж олго” гэжээ.
Засгийн газар огцруулах эсэх асуудал хэлэлцэж байгаа энэ үед О.Баасанхүү гишүүний оновчтой, зоригтой санал, шүүмжлэл, аль ч намын ашиг сонирхолд автдаггүй байдал үгүйлэгдэж байгаа ч эрүүл мэндийн шалтгаантай учраас хуралдаа суух боломжгүй байгаа аж.
Т.НОМИН
Холбоотой мэдээ