100 орчим хүний аминд хүрсэн алуурчин сувилагч

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

100 орчим хүний аминд хүрсэн алуурчин сувилагч

100 орчим хүний аминд хүрсэн алуурчин сувилагч

Германы Дельменхорст хотын эмнэлгийн сувилагч санаатайгаар 100 орчим хүний амийг хөнөөсөн байж болзошгүй хэрэг олныг цочирдууллаа.

Германы прокурорууд Ниэль Хойгэл нэртэй сувилагчийг хүн амины хоёр гэмт хэрэгт сэжиглэн шалгах явцдаа илүү олон хэргийг олж илрүүлсэн байна. Түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөжээ. Шүүх хурлыг ирэх оны эхээр тов зарласан бөгөөд прокурорууд мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. 

Германы Хувийн нууцыг хамгаалах хуулийн дагуу хохирогчдын нас, хүйс зэрэг бусад мэдээллийг олон нийтэд дэлгэх боломжгүй гэнэ. Гэхдээ хохирогчид эдгэшгүй өвчтэй хүмүүс биш, эмчилгээний явцад бие нь сайжирч байсан нь хувийн хэргээс тодорхой болжээ.

Өдгөө 40 настай Ниэль Хойгэл гэгч нь 2015 онд Дельменхорст хотын эмнэлэгт ажиллаж байхдаа хоёр өвчтөний амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хорих ял сонсчээ.

Шүүх хурлын үеэр тэрбээр 90 орчим өвчтөнд эмийн тунг хэтрүүлэн өгч, амийг нь хөнөөснөө хүлээсэн байна. Мөн Олденбургийн ойролцоох эмнэлгийн зарим өвчтөнийг ижил аргаар хөнөөсөн гэж мэдүүлжээ.

Ниэль Хойгэл 1999-2002 оны хооронд Олденбургт, 2003-2005 онд Дельменхорст хотод сувилагчаар ажилласан байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр эмнэлгийн 500 гаруй өвчтөний хувийн хэргийг шалгаж, 67 оршуулах газрын 134 цогцост задлан шинжилгээ хийжээ. Улмаар 84 өвчтөнийг хордуулсан болохыг нотолж, өөр 41 хүний үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Прокуророос мэдээлснээр зарим өвчтөнийг чандарласан тул илүү олон хохирогчийг тогтоох боломжгүй байгаа аж.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж