ДАШТ: Г.Одбаяр хүрэл медалийн төлөө шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Г.Одбаяр хүрэл медалийн төлөө шалгарлаа

Альтернатив дуучин Отгоо энэ зуныг амралтын байдалтай өнгөрүүлсэн билээ.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр дөнгөж сая торгуулийн барилдаанд ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрбээр дагах барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы жүдоч Сайнжаргалтай хүч сорьж, торгуулиар яллаа. 

Г.Одбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч шийдвэрлэх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм.

Улмаар торгуулийн барилдаанд учраагаа ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж