ДАШТ: Д.Сумъяа аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Д.Сумъяа аваргын төлөө барилдана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 16.00 цагт нефть импортлогч нартай уулзахаар төлөвлөжээ.

Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа дөнгөж сая хагас шигшээ барилдаанд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялснаар мөнгөн медаль ганзагалж, дэлхийн аваргын хос медальтан болох нь тодорхой боллоо. 

Тэрбээр одоо аваргын алтан медалийн төлөө Японы тамирчин Цүкаса Ёшидатай барилдана.

Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр буулган авсан билээ. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж