О.Баасанхүү яагаад Байнгын хороогоо таслав

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү яагаад Байнгын хороогоо таслав

АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн ”Innocence of Muslims” хэмээх кино нь дэлхий дахины лалын шашинтнуудын уур бухимдлыг төрүүлэн, ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад буй билээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулсан билээ. Энэ асуудлыг өчигдөр (2017.08.30) Байнгын хороо  хэлэлцээд, найман гишүүн дэмжиж, есөн гишүүн татгалзав. Тус байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд хурлыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү, О.Баасанхүү нар тасалжээ. Харин бусад 17 гишүүн нь ирцээ бүрдүүлж, санал хураалтад оролцсон юм.

Б.Наранхүү гишүүний хувьд ер нь хурал, чуулгандаа өдрийн од шиг харагддаг. Энэ байдалтай нь дундговьчууд болоод Ардчилсан намынхан ч бараг эвлэрсэн байх.

Харин чуулганыг бараг тасалдаггүй, оновчтой, зоригтой санал, шүүмжлэл илэрхийлдэг О.Баасанхүү гишүүн Байнгын хорооны хуралд ирээгүй нь гайхал төрүүлж байна.

Хэрэв О.Баасанхүү Засгийн газраа тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байгаа бол хуралдаа суугаад, үзэл бодлоо илэрхийлэх боломж нь нээлттэй. Гэтэл тэр байр суурь ч илэрхийлсэнгүй, сураг нь ч гарсангүй.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж