ДАШТ: Д.Сумъяа мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Д.Сумъяа мөнгөн медалийн төлөө барилдахаар боллоо

Саяхан IPO гаргасан Facebook санхүүгийн хувьд эвгүй байдалд орсон ч хэрэглээний хувьд улам л тэлсээр байна.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа жингийнхээ шилдэг дөрөвт шалгарлаа.

Олимпийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр буулган авснаар мөнгөн медалийн төлөө барилдахаар болж байна.

Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, улмаар Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан билээ.

Одоо тэрбээр хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө Панамыг төлөөлөн барилдаж буй герман жүдоч Мирьям Ропертай барилдана. Ропер төрөлх Герман улсаа төлөөлөн Европын аваргаас мөнгө, хүрэл, Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм.

Шигшээ барилдаан Монголын цагаар 22.00 цагт эхэлнэ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж