ДАШТ: Г.Одбаяр торгуулийн барилдаанд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Г.Одбаяр торгуулийн барилдаанд зодоглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төв банкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай УИХ-ын даргаас өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд гишүүдийн 80 хувийн саналаар дэмжин баталлаа.

Унгарын нийслэл Будапешт хотноо ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож буй ОУХМ Г.Одбаяр дөрөвний нэг шигшээ барилдаанд ялагдлаа. 

Хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд тэрбээр БНСУ-ын жүдоч Ан Чанримтэй барилдаж, нэмэлт цагт цэвэр ялагдав. Г.Одбаяр одоо торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы жүдоч Сайнжаргалтай барилдана. Хятадын тамирчныг ялбал хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болох юм. 

Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч шийдвэрлэх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээлээ. 

Шигшээ барилдаан Монголын цагаар 22.00 цагт эхэлнэ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж