ДАШТ: Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө барилдана

Дуучин BX тун удахгүй фэнүүддээ шинэ дуугаа хүргэх гэж байгаа бололтой. Тэрбээр фейсбүүк хуудсандаа шинэ дуу бичүүлж буй зургуудаа оруулжээ.

Унгарын нийслэл Будапешт хотноо ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож буй ОУХМ Г.Одбаяр наймны нэг шигшээ барилдаанд олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Бельгийн тамирчин Дирк Ван Тичелтийг цэвэр яллаа.

Г.Одбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнерийг мөн цэвэр ялсан юм. Шөвгийн наймд тэрбээр Бельгийн шилдэг жүдочийг буулган авснаар хэсгийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болж байна. 

Түүний дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын жүдоч Ан Чанрим.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж