ДАШТ: Д.Сумъяа шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Д.Сумъяа шөвгийн наймд шалгарлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд ороод байна, энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа ээлжит барилдаанаа хийж, ялалт байгууллаа. 

Тэрбээр гуравдугаар тойргийн барилдаанд Хонконгийн жүдоч Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарч, А хэсгийн аваргын төлөө өрсөлдөхөөр болж байна. Тэрбээр хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчин Квон Юү-жёнтой барилдана.

Д.Сумъяа эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог ялсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж