ДАШТ: Д.Сумъяа хоёрдугаар тойрогт яллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Д.Сумъяа хоёрдугаар тойрогт яллаа

Гандантэгчэнлин хийдийн Шашны Их Сургуулийн номын санд ”Номын баярын” нээлт болж ”Номын баяр”-ыг нийт ард олноороо өргөн дэлгэр тэмдэглэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд энэхүү номын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А хэсгийг тэргүүлэн барилдаж буй Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа хоёрдугаар тойрогтоо яллаа.

Д.Сумъяа эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог барилдав. Францын бөх барилдааны явцад Д.Сумъяагийн тохойг хөшиж, хориотой мэх хийсэн тул манай бөхөд ялалт өгсөн юм.

Харин тэмцээний 57 кг-д С хэсэгт барилдаж буй Л.Энхрийлэн хоёрдугаар тойргийн барилдаанд Ази тивийн аварга, Японы жүдоч Цүкаса Ёшидад ялагдсанаар түүний хувьд барилдаан дууслаа. Тэрбээр эхний тойрогт Казахстаны Анна Казюлинаг ялсан юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж