Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А хэсгийг тэргүүлэн барилдаж буй Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа хоёрдугаар тойрогтоо яллаа.
Д.Сумъяа эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог барилдав. Францын бөх барилдааны явцад Д.Сумъяагийн тохойг хөшиж, хориотой мэх хийсэн тул манай бөхөд ялалт өгсөн юм.
Харин тэмцээний 57 кг-д С хэсэгт барилдаж буй Л.Энхрийлэн хоёрдугаар тойргийн барилдаанд Ази тивийн аварга, Японы жүдоч Цүкаса Ёшидад ялагдсанаар түүний хувьд барилдаан дууслаа. Тэрбээр эхний тойрогт Казахстаны Анна Казюлинаг ялсан юм.
Б.ЭНХ