Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

“Тусгал”-ын намар

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас эко улсын дугаар олгох төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

    Гэрэл зургийн “Тусгал” клубынхэн жил бүрийн намар нэгэн сонирхолтой уулзалт зохион байгуулдаг. Энэ бол “Мартагдашгүй намар” фото өдөрлөг.

    Энэ жилийн “Мартагдашгүй намар 2017” фото өдөрлөг Төв аймгийн Жаргалант сумын тариалангийн талбай дээр болох аж. Түрүү жил Төв аймгийн Угтаалцайдам сумын тариалангийн талбайд болсон өдөрлөгт 150 гаруй гэрэл зураг сонирхогчид болон Монголын урдаа барьдаг гэрэл зурагчид, ахмад зурагчид хамтран оролцсон.

    Гэрэл зураг, адил сонирхол, хоббигоороо холбогдсон гэрэл зураг сонирхогч залуус Төв аймгийн Жаргалант сумыг зорьж, тариан талбай, ногоон талбай дээр очин, ажил байдалтай танилцан, гэрэл зургийн уралдаанд оролцож, 60-70-аад оны сангийн аж ахуйн намрын ургац хураалтын ажил хэрхэн явагддаг байсныг биеэр мэдрэх боломжтой. ‘Тусгал’-ын ‘Мартагдашгүй намар’-ын онцлог нь бүх оролцогчид 60-70-аад оны хэв маягийн хувцаслалттай ирдэг бөгөөд шилдэг хувцаслалт шалгаруулах тэмцээн явуулдаг.

    Энэ жилийн “Мартагдашгүй намар” уулзалт есдүгээр сарын 9-нд болно. Гэрэл зурагч залуусаа зургаа дахь жилийн өдөрлөгт урихын сацуу өмнөх жилийн гэрэл зургуудаас сонирхуулъя.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж