2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр I, II, III ангилалын 29 хувьцаат компанийн 116,965 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавилга’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол ‘Баялаг налайх” компанийн ханш хамгийн өндөр буюу 8.48 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 610 ширхэг үнэт цаас 56,691,520 төгрөгөөр арилжаалагдлаа.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1,500,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 957.09 нэгж болж 0.48 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,806,597,239,655 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ