НИТХ хэзээ хуралдах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

НИТХ хэзээ хуралдах вэ?

НИТХ хэзээ хуралдах вэ?

Монгол Улсын  хүн амын гуравны нэг амьдардаг, нэг сая гаруй иргэнтэй нийслэл хотод хийх түмэн асуудал, шийдэх буман асуудал байна. Гэвч, өнгөрсөн дөрөвдүгээр сараас  Ц.Сандуй даргатай НИХТ хуралдсангүй дөрвөн сар болжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль, наадам, намынхаа хэрүүлээс өөр анхаарах ажилгүй болсон НИХТ хурлаа хийж, иргэдийг бухимдуулж байгаа олон асуудлыг шийдэх хэрэгтэй болсныг сануулах хүн олон.

Зуны сар зургаа, намрын сар найм биш болохоор өвөлжилтийн бэлтгэл гээд намрын нөх их ажил нийслэлийн дарга нарыг хүлээсээр. Нийслэл өвөлд бэлэн үү, цэцэрлэг сургуулийн бэлтгэл хангагдсан уу.  Намрын нөх их ажилд анхаарал хандуулах байтал хотын удирдлагууд намынхаа хэрүүлээс хальж чадахгүй байгаа нь харамсалтай.

Ц.Сандуйг огцрохыг намын нөхөд нь ч, сөрөг хүчин ч шаардах болсон. Жаран тэрбумын хэргийн гол эзэн болсон Ц.Сандуй ямар тайлбаргүй, таг бүгчихээд байгаа. Хийсэн хэрэггүй бол гарч ирээд тайлбараа хийх эсвэл хэргээ хүлээгээд ажлаа өгөхгүй бол нийслэл хотын ажил зуунд ундуй, сундуй байна.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж