Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. (2017.08.30)
Германы Хамбург хотноо үргэлжилж буй ДАШТ-ий 60 кг-ын жинд тэрбээр дөрөвний нэг шигшээд Венесуэлийн боксчин Луис Кабрераг 4:1 харьцаатай буулгаж авсан. Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай ДАШТ-ий эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай, улмаар өнөөдөр Венесуэлийн боксчныг ялснаар шилдэг дөрөвт тунаж үлдээд байгаа. Д.Отгондалай есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софиан Омиятай тулалдана.
Д.Отгондалайгийн Венесуэлийн боксчин Луис Кабрератай хийсэн тулааны гэрэл зургийг сонирхуулъя. Энэхүү хүнд тулааны үеэр манай тамирчны хөмсөг хоёр удаа задарсан юм.
Б.ЭНХ