21 айлаас болж 20 км замын ажил удааширч байна

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

21 айлаас болж 20 км замын ажил удааширч байна

21 айлаас болж 20 км замын ажил удааширч байна

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр болсон. 20.9 км урттай уг замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа аж.

Иймээс Нийслэлийн газрын албанаас уг зам дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийж эхлүүлжээ. Гэвч трасст орсон зарим нэг айл газраа чөлөөлж өгөхгүй байгаагийн улмаас замын ажил хүлээгдэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар “Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл дөрвөн эгнээ, хоёр урсгалтай зам тавихаар газар чөлөөлөлтийн ажил хийж байна. Гэтэл зам тавих сургаар зарим иргэд хэтэрхий үнэ хөөрөгдөж, газраа чөлөөлөхгүй гэж эсэргүүцэл гаргах болсон. Цаг агаараас болж замын ажил зуны улиралд хийгддэг. Энэ хугацаанд иргэдтэй зөвшилцөх, үнэлгээ танилцуулах тал дээр маш их цаг алддаг. Тэгж байтал хүйтний улирал болдог, нөгөө ажил маань хийгдэхгүй он дамжиж, хугацаа алддаг. Иймээс иргэд маань ойлгож газар чөлөөлөлтийн ажлыг дэмжиж ажиллаасай” гэлээ.

Газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссаны дараа зам засварын ажил эхэлнэ. Одоогоор замын трасст өртсөн 128 айлаас 21 айлын хашаа үлдээд байгаа юм.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж