ОХУ иргэдээ Хойд Солонгосын хилээс нүүлгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

ОХУ иргэдээ Хойд Солонгосын хилээс нүүлгэжээ

ОХУ иргэдээ Хойд Солонгосын хилээс нүүлгэжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Хойд Солонгосын хилийн ойролцоо оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Пхеньяны пуужин Японы хойд нутгийн дээгүүр нисч өнгөрсөн нь олон улсад түгшүүр төрүүлсэн юм.  ОХУ-ын алс зүүн нутгаас 1500 иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Зарим хэвлэлүүд нүүлгэн шилжүүлэлтийг сургуулилт гэж мэдээлсэн боловч ажиглагчид Хойд Солонгосын пуужинтай холбож байна. Түүнчлэн Оросын “Yandex” цахим газрын зургаас Сахалин арлын байршлыг устгасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Компанийн зүгээс энэ хэргийг техникийн алдаанаас болсон хэмээн тайлбарласан аж.

ОХУ нь Хойд Солонгостой 24 миль газраар хиллэдэг байна.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж