Медведев Януковичийг хуучин машинаар зугаалуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Медведев Януковичийг хуучин машинаар зугаалуулав

Горки дахь Ерөнхийлөгчийн өргөөнд Дмитрий Медведев Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг хүлээн авч хэлэлцээр хийв. Медведевын хувийн хөрөнгө болох 1948 оны үйлдвэрийн цагаан “Победа” машинаар Оросын Ерөнхийлөгч Януковичийг өргөөнийхөө нутаг дэсгэрээр зугаалуулаад түүнийг хүлээн авсан байна. Албан бус зоог барилтаар хөрш орнуудын Ерөнхийлөгч нар хоёр орны зарим тулгамдсан асуудлын талаар ярилцсан гэнэ. Хувийн шугамаар хийсэн айлчлалынхаа үеэр Янукович өөрийн хуурай эцэг гэгдэж байсан Зөвлөлтийн хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Георгий Береговойн булшинд цэцэг тавин хүндэтгэл үзүүлжээ. Тун удахгүй ялалтын баяраар Москвад айлчлах урилгыг тэр Медведевээс хүлээн авсан гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж