Ө.Энхтүвшин засгаа огцруулахыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин засгаа огцруулахыг дэмжжээ

Ө.Энхтүвшин засгаа огцруулахыг дэмжжээ

МАН-ын бүлгийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан МАН хоёр хуваагдаж, У.Хүрэлсүхийн ба Ж.Эрдэнэбатын дунд тэмцэл ид өрнөж буй. Засгаа огцруулахаар УИХ дахь МАН-ын 30 гишүүн өргөх бичиг барьсан. Өнөөдөр /2017.08.30/ хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан бол МАН-ын бүлэг хоёр дахь өдрөө хуралдаж байгаа ч нэгдсэн шийдэлд хүрээгүй л байна.

МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад дахин хуралдахаар болжээ. Засгийг огцруулахыг Ө.Энхтүвшин гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өчигдөр Ц.Нямдорж гарын үсэг зурсан. Ингэснээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ.

Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг ил санал хураалт явуулж шийдэхээр болжээ. Мөн  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос завсарлага авахаар ярьж байгаа гэсэн мэдээ байна. Тус намын удирдлагууд ирэх есдүгээр сарын 7-нд Бага хурлаа хуралдуулахаар товлоод байгаа гэсэн албан бус мэдээлэл бас байна. Хэрэв өнөөдөр МАН-ын бүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар тав хоногийн завсарлага авч чадах юм бол байнгын хорооны завсарлага дуусахаас өмнө намын бага хурлаа хуралдуулах хувилбар ч яригдаж байгаа аж. Өчигдрийн хурлаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Цэрэнбат нар хоорондоо нэлээд ширүүн маргасан сураг байна.

 Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж