УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр /2017.08.30/ “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргалаа. Энэхүү захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.
МАН-ын 31 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барьсан. Мөн Ардчилсан намын зүгээс ч Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг дэмжинэ гэдгээ албан бусаар илэрхийлээд байгаа юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ