Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн тоо эрс нэмэгддэгтэй холбогдуулан Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын их дэлгүүр, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Тэнгис кино театр, Принт хаус ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гудамж замд, байгууллагын гадна, дотор талд байрлах ЛЕД дэлгэцүүдээр сэрэмжлүүлэг, зөвлөмж нэвтрүүлэн иргэд, олон нийт тэр дундаа хүүхэд багачуудад сурталчлан ажиллаж байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба
Холбоотой мэдээ