Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Ямар кино үзэх вэ?

Фильм: “Исмаэлийн хий үзэгдлүүд”

«Исмаэлийн хий үзэгдлүүд» киног шүүмжлэгчид өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадам дээр үнэлсэн. Харин уг кино өргөн прокатаар гарч эхэллээ. Францын Арно Деплешений триллер нь өөрийн хайртай бүсгүй Карлоттагийн  гэнэтхэн алга болсон нууцыг тайлахаар 20  жилийн турш оролдсон кино найруулагч Исмаэлийн тухай өгүүлдэг. Цөхрөнгөө барсан Исмаэль  нь Сильвия гэх эмэгтэйтэй учирч түүнтэй амьдрахаар шийднэ. Яг энэ үеэр Карлотта  түүний амьдралд эргэн ирж хайрын ээдрээтэй гурвалжин үүснэ. Киноны гол дүрүүдэд Марион Котийяр, Шарлотта Генсбур, Матьё Амальрик нар тогложээ.

Олон ангит: “Хамгаалагчид”

Энэ сарын 18-нд нээлтээ хийсэн  “Хамгаалагчид” олон ангитийн гол баатрууд нь Эрлэгийн эзэн, Жессика Жонс, Люк Кейж, Төмөр Нударга бөгөөд тэдний гол дайсан нь “Гар”  хэмээгч байгууллага. Дашрамд хэлэхэд бүх ангиудыг нэгэн зэрэг үзэж болно.Netflix үзэгчдийг хүлээлгэх дургүй шүү дээ.

Ямар дуу сонсох вэ?

Kesha – Rainbow

Kesha өнөөг хүртэл Dr. Luke-тай шүүхдэлцэж яваа ч дуучин эмэгтэйн  “Rainbow” (“Солонго”)гурав дахь цомог нь ихээхэн өөдрөг уур амьсгалаар дүүрэн байгаа. Дуучин бүсгүй өөрөө таван жилийн хугацаанд анхных болсон энэ цомог  бараг түүнийг аварлаа гэж ярив. “Солонго” нэр нь  түүний хувьд  хурц тодруун өнгүүд ямагт найдлагын билгэдэл болдог байсныг хэлээд өгч буй.

Ямар ном унших вэ?

“Галт тэргэнд яваа бүсгүйчүүд” романы зохиолч  эмэгтэй Пола Хокинсын  “Тогтуун цүнхээл” гэдэг  шинэ роман хэвлэгдэн орос хэлнээ хөрвүүлэгджээ. Хокинсын роман гадаадад дэлхийн шинэ бестселлерээр нэрлэгдэж байна. Хокинсын өгүүлсэн шинэ түүх нь нууцлаг үхлүүдийн тухай  өөрийн шинэ номондоо  ашиглахаар Бедфорд хотноо ирэн тэндхийн голын тухай домгуудыг аль болох ихээр цуглуулах гэсэн Нел Эбботтын эргэн тойронд өрнөдөг. Номын баатар эмэгтэй тэнд амиа алдана. Нелын нэр дээр  ирсэн хачин мэдээ нь түүнийг эгч Жулсыг тэр хотод очуулдаг.  Тэр эмэгтэй өнчирсөн  зээгээ авахаар ирсэн ч дүүгийнхээ үхлийн нууцыг улам ихээр сонирхох болно. Дүүгийнх нь үхлийн шалтгаан Пола Хокинсын стилиэр гэнэтхэн  илэрч шинэ төвшний адал явдлын учир нь тайлагдаж, хужир нь тунгаагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж